Үндсэн үйл ажиллагааны чиглэл:
- Хайрган болон хатуу хучилттай зам барих, засварлах
- Зам гүүрийн барилга
- Үерийн хамгаалалтын далан суваг
- Машин механизм, тоног төхөөрөмжийн түрээс
- Асфальт бетон хольцын үйлдвэрлэл
- Авто замын бетон хийцийн үйлдвэрлэл
Манай компани 1994 онд гадаад, дотоод худалдааны чиглэлээр анх байгуулагдсан. 2002 оноос үүсгэн байгуулагчийн мэргэжлийн дагуу Авто замын салбарт замын барилга, зам засвар арчлалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж Монгол улсынхаа бүтээн байгуулалтанд хувь нэмрээ оруулан ажиллаж байна.
Бид Авто замын газар, Нийслэлийн авто замын газар, Гудамж төслийн нэгж болон байгууллага, хувь хүний захиалгаар авто зам, гүүрийн барилга, зам талбайн тохижилтын ажлыг чанарын өндөр түвшинд гэрээт хугацаанд нь хийж гүйцэтгэж байна.
Манай компани өндөр мэдлэгтэй инженер, техникчдийн баг болон мэргэжилтэй ажилчдаас бүрдсэн чадварлаг, бүтээлч хамт олныг бүрдүүлэн ажиллаж байна.
Зам барилгын ажилд шаардлагатай асфальт бетон хольцийн үйлдвэр, хүнд даацын машин механизм, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан бөгөөд авто замын хашлага, явган замын хавтан зэрэг бетон эдлэлийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна.
Манай хамт олон Нийслэлийн Авто замын газрын 2010, 2012 оны "Шилдэг аж ахуйн нэгж", БХБЯ, Зам тээврийн яам болон дэд бүтцийн ТББ-уудаас зохион байгуулсан "Алтан цамхаг" ёслолын ажиллагаанаас 2012 оны "Авто замын шилдэг менежменттэй байгууллага", "Best of Mongolia 2013" олон нийтийн санал асуулгаар 2013 оны шилдэг Замын компани, Гудамж төслийн нэгжээс 2014 оны шилдэг бүтээн байгуулагч компаниар тус тус шалгарсан.
Манай компани 2002-2005 онд Авто замын газрын захиалгаар Улаанбаатараас Арвайхээрийн чиглэлийн авто замын засвар арчлалтын ажлыг хариуцан ажилласан бөгөөд сүүлийн арваад жил Нийслэл хотынхоо томоохон замуудын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг гэрээт хугацаанд нь чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэсээр байна.
Асфальт бетон хольцийн үйлдвэрлэлийн танилцуулга
Манай компани үйл ажиллагаагаа өргөжүүлэн Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байршилтай өөрийн байгууллагын эзэмших эрх бүхий 12198 м.кв талбай бүхий газар дээр асфальт бетон хольцийн үйлдвэрлэл явуулж байна.
Үйлдвэрийн онцлогуудаас дурдвал:
Тус компани нь өнгөрсөн 2014 онд гэрээ байгуулан шинээр авто зам барилга болон зам засвар шинэчлэлт, өргөтгөлийн ажлыг хийж гүйцэтгэхдээ өөрийн компаний лабораторийн шинжилгээ судалгаа болон тусгай хяналтан доор зуурагдсан өндөр чанартай асфальт бетон зуурмагаар хийж гүйцэтгэсэн болно. Тус үйлдвэр нь өөрийн лабораторийн иж бүрэн тоног төхөөрөмжөөс гадна НАЗГ-ын лабораторитой хяналтын гэрээгээр хамтран ажилладаг юм.
Монголын авто замчин залуучуудын холбоо уламжлал болгон зохион байгуулдаг авто замын салбарын залуучуудын чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, шилдэг баг, тамирчдыг шалгаруулах зорилготой залуучуудын нэрэмжит тэмцээнээ амжилттай зохион байгууллаа. Тэмцээн…
2015-01-30 Дэлгэрэнгүй...
Зам засвар, шинэчлэлийн чиглэлээр Дүүргүүдэд 9,843,4 сая төгрөгийн зам засварын ажил хийгдэнэ Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2015 онд Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэг тус бүрт 1,500,0 сая төгрөг, Багануур…
2015-01-27 Дэлгэрэнгүй...
Барилга, байгуулалтын сайд Д.Цогтбаатар өнгөрсөн хугацаанд үйлдвэрлэлийн ноцтой осол гарсан компаниудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзлаа. Салбарын хэмжээнд үйлдвэрлэлийн осол гарсан компаниудын ХАБЭА-ын мэргэжитнүүдийг анх удаа…
2015-01-25 Дэлгэрэнгүй...
Барилга, хот байгуулалтын сайд Д. Цогтбаатар АНУ-ын Азийн сангийн суурин төлөөлөгч, хатагтай Мелони К.Линдбергийг 2015 оны 1 дүгээр сарын 22-нд хүлээн авч уулзлаа. Суурин төлөөлөгч хатагтай Мелони К.Линдберг Азийн сангаас…
2015-01-25 Дэлгэрэнгүй...
Барилга, байгуулалтын сайд Д.Цогтбаатар өнгөрсөн хугацаанд үйлдвэрлэлийн ноцтой осол гарсан компаниудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзлаа. Салбарын хэмжээнд үйлдвэрлэлийн осол гарсан компаниудын ХАБЭА-ын мэргэжитнүүдийг анх удаа…
2015-01-25 Дэлгэрэнгүй...